LIVE: УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд дөрвөн сайд ирээгүй тул 14:00 цаг хүртэл завсарлуулав

LIVE: УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд дөрвөн сайд ирээгүй тул 14:00 цаг хүртэл завсарлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.13/ хуралдаан эхэллээ. Дөрвөн сайд чуулганы хуралдааныг тасалдуулсан тул УИХ-ын нэгдсэн хуралдааныг 14:00 цаг хүртэл түр завсарлууллаа.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж, хуулийн төслүүдийг эцэслэн батална. Үүнд:

  • Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлах санал хураалт явуулах юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, "УИХ-ын зарим гишүүн, сайд нар картаа уншуулчхаад суудлаа орхиод явчихсан, санал хураалтад оролцохгүй байгаа тул хүрэлцэн ирэхийг шаардаж байна. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын чуулганыг тасалдуулж байгаа тул үдээс хойш 14:00 цаг хүртэл хууль эцэслэн батлах санал хураалтыг хойшлууллаа" гэв

ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө