ВИДЕО: МАН-ын гишүүн Т.Сайнжаргалын халдсан гэх иргэн Г- ээс гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул хэргийг "Зөрчлийн хууль"-иар шалгаж эхэлжээ

ВИДЕО: МАН-ын гишүүн Т.Сайнжаргалын халдсан гэх иргэн Г- ээс гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул хэргийг "Зөрчлийн хууль"-иар шалгаж эхэлжээ

Иргэдийн хурлын төлөөлөгч асан, МАН-ын гишүүн Т.Сайнжаргал нь саяхан Сэлэнгэ аймагт олон нийтийн дунд соёл урлаг, улс төрийн арга хэмжээ зохион байгуулахдаа "бусдын биед халдсан байж болзошгүй" дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан. 

Тус дүрс бичлэгт, "Т.Сайнжаргалыг иргэдийн саналыг авах зорилгоор олон нийтийн дунд урлагийн арга хэмжээ хийж байна хэмээн нэгэн иргэн шүүмжилдэг ба тэд хоорондоо маргалдаж байгаа" нь гардаг. Харин тус хэрэг явдлын талаар Т.Сайнжаргал тодорхой тайлбар мэдээлэл хийгээгүй байгаа юм. 

Тэгвэл Т.Сайнжаргалын тул үйлдэлд Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Тодруулбал, Т.Сайнжаргал нь Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын соёлын төвд байхдаа иргэн н.Г-ийн биед халдсан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д зааснаар шалгаж байгаа аж. Учир нь н.Г-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул ийнхүү Зөрчлийн хуулийн дагуу шалгаж байгаа ажээ.