ТОМИЛОЛТ: Хиймэл дагуул бүтээх төсөлд хамтран ажиллах талаар Франц улсын "Thales Alenia Space” компанитай гэрээ байгуулав

ТОМИЛОЛТ: Хиймэл дагуул бүтээх төсөлд хамтран ажиллах талаар Франц улсын "Thales Alenia Space” компанитай гэрээ байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-ны хооронд Франц Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд манай улс хиймэл дагуултай болох төсөлд Франц улстай хамтран ажиллах талаар ЦХХХ-ы сайд Н.Учралаас тодрууллаа. 

Тэрбээр, "Сансрын үндэсний төсөлд хамтран ажиллах талаар Франц улсын "Thales Alenia Space” компанитай гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд тус улсын тусламжтайгаар ТЭЗҮ-г боловсруулж дуусгах юм. Үүний дараа хиймэл дагуулыг бүтээх ажлыг эхлүүлнэ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага дээр Чингис байршилд зөвшөөрлөө авч, ажиллаж байна. Ингэснээр интернэтийн хамгийн өндөр багтаамжтай  буюу 10 гегабайтын хиймэл дагуулыг бүтээх боломжтой болж байна" гэдгийн онцлон дурдлаа.

- ӨРГӨН УУДАМ ГАЗАР НУТАГТАЙ УЛСАД ХИЙМЭЛ ДАГУУЛЫН АШИГ ТУС ИХ - 

Мөн тэрбээр, "Сансрын хиймэл дагуулыг хөөргөснөөр хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбарт дэвшил гарна. 3-4 жилийн хугацаанд хиймэл дагуулыг бүтээж, хөөргөхөөр төлөвлөсөн. Хонхорт нарны, Дорнод, Баян-Өлгий аймагт газрын станц, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод хяналтын төвийг байгуулах юм.  Хиймэл дагуултай болсноор аюулгүй байдал хангагдах давуу талтай. Хиймэл дагуул хөөргөснөөр алслагдсан сум, суурин газар, уулын ам, малчны хотхон, боомтууд интернэтэд холбогдож, олон сувгийн үйлчилгээ авах, холбоо харилцаатай байх, сансрын мэдээллийг ашиглаад хувийн хэвшил, ашиг орлогоо нэмэгдүүлэх, төр шийдвэр гаргахдаа БИГ датад үндэслэж шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ. Сүүлийн үеийн статистик мэдээллээр ДДэш, МонСат зэрэг хиймэл дагуулаас олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд жилд 12 сая ам.долларын төлбөрийг сансрын хиймэл дагуулд улсад төлдөг байна.

1968 онд наран станц анх байгуулагдаж, 1970 онд МҮОНТ нэвтрүүлгээ цацаж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 330 сум, 1,500 багт шилэн кабелиар интернэтийг хүргэдэг.

190 багийг шилэн кабелиар холбох ажлыг ирэх жил хийнэ. ОХУ, БНХАУ гэсэн хоёр орны дунд оршиж буй Монгол Улс бүсчлэлээрээ Франц улсад хамаарч байгаа учир төслийг хамтарч хэрэгжүүлэх нь тохиромжтой болохыг ҮАБЗ-д танилцуулсан. Олон сувгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага болон үүрэн оператор компаниуд Монгол Улсын хөөргөсөн хиймэл дагуулаас сансрын үйлчилгээ авч эхэлбэл гадагш урсгах валютыг зогсоож, ажлын байр нэмэгдэнэ. Хиймэл дагуулыг 15 жил ашигладаг, энэ хугацаанд зардлаа нөхнө гэж тооцоолж байна" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө