СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт нэг гэр бүлийн 30-34 насны хоёр иргэн угаартжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт нэг гэр бүлийн 30-34 насны хоёр иргэн угаартжээ

Улаанбаатарт галлагааны улирал эхэлж байгаа тул нийслэлд иргэд Эрдэнэс тавантолгой ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд угаартаж амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол өнгөрсөн жилүүд шиг үргэлжлэн гарах төлөвтэй. 

Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д 6-14 насны гурван хүүхэд ээжийнхээ хамтаар угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан. Харин тэднийг яндангаа авч, өрхөө бүтээсэн байсан гэх нөгөө л дүгнэлт гарсан. Тэгвэл өнгөрөгч шөнө /2023.10.12-13/ Хан-Уул дүүрэгт нэг гэр бүлийн 30-34 насны хоёр иргэн гэртээ угаартсан бол мөн 46 насны нэг иргэн угаартаж эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байгаа аж. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.