Э.Макрон: Монгол Улсын дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай арга, техникийг өгнө

Э.Макрон: Монгол Улсын дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай арга, техникийг өгнө

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл хийсэн.

Энэ үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны хэлсэн үг:

Өмнө нь Монгол Улсад айлчлах үеэр ярилцаж байсан бол өнөөдөр бид хамтын хүсэл эрмэлзлээ бодит болгож, хэдхэн хормын дараа уран ашиглалтын гэрээний протокол болон геологи уул уурхайн судалгааны компани буюу Монголын геологийн үндэсний алба хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх гэрээнд гарын үсэг зурах гэж байна.

Үүнээс гадна бид Монгол Улсын дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай арга, техникийг өгнө. Сүүлийн хэдэн жилийн турш Франц, Монгол хоёр улс иргэний аюулгүй байдлын салбарт онцгой хамтын ажиллагаа бий болгож, тоног төхөөрөмж нийлүүлж, сургалт зохион байгуулсаар ирсэн. Одоо гэрээ хэлэлцээрүүдийг шинээр байгуулснаар харилцаа холбоо илүү хурдан ахиж, дэвшинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Францын аж үйлдвэрийн салбарынхан мөн танай хил хязгаарыг аюулгүй болгох болон хиймэл дагуулын төслөөр дамжуулан Монгол Улстай харилцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаарна.

Түүнчлэн эрчим хүчний болон хүнсний бие даасан байдал оршин тогтнох учиртай билээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарын мэдлэг туршлагаа хуваалцахаар Францын хөгжлийн агентлаг Монгол Улсад дахин хөрөнгө оруулж, ирэх долоо хоногуудад очихоор төлөвлөөд байна. Монгол Улсад айлчлах үеэрээ миний хэлсэнчлэн шинээр өөр түншүүдийг татан оролцуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зүүн эрчим хүчний эх үүсвэр лүү шилжих түншлэлд холбогдох шаардлагатай гэж үзэж байна.

Мөн бид хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор цөлжилттэй тэмцэх хүрээнд Монгол улсын зохион байгуулж буй 2026 оны уулзалтыг дэмжиж ажиллана.

Хөгжлийн түлхүүр болсон хүүхэд багачуудын хооллолт, хүнсний асуудлаар дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран ирэх долоо хоногт Парисын сургуулийн сурагчдын хооллолтын талаарх сэдэвт хурал зохион байгуулах гэж байгаа бөгөөд танай улсын энэ салбарыг дэмжиж буйгаа энд илэрхийлье.

Эрхэм хүндэт У.Хүрэлсүх ерөнхийлөгч та Франц Улсын гүйвшгүй амлалтад бүрэн дүүрэн итгэлтэй байж болно. Ингээд зургаан сарын өмнө уулзсан уулзалтын үр дүн өнөөдөр гарч, бидний хамтын ажиллагаанд аль алинд нь харилцан ашигтай, нэгдсэн нэгдмэл үзлийг энэ айлчлал илэрхийлж байна" гэлээ.