Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хуулийн зөвлөхөөрөө Д.Цолмонг, НЗДТГ-ын даргаар Л.Хосбаярыг томилжээ

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хуулийн зөвлөхөөрөө Д.Цолмонг, НЗДТГ-ын даргаар Л.Хосбаярыг томилжээ

Өнгөрсөн Баасан гарагт /2023.10.16/ Нийслэлийн ИТХ-ын хуралдаан болж Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын Засаг даргад 78 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хотын даргын тамгыг гардуулан өгсөн.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НЗДТГ-т хэд хэдэн томилгоог хийжээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргал нарыг тус тус томилсон байна.