Ч.Өнөрбаяр: Хууль зүйн сайд Б.Энхбаяр үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа бол мөрдөн байцаалтын нууцыг өөрсдөө задруулдгаа болих хэрэгтэй

Ч.Өнөрбаяр: Хууль зүйн сайд Б.Энхбаяр үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа бол мөрдөн байцаалтын нууцыг өөрсдөө задруулдгаа болих хэрэгтэй

"Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өргөн барьсан. Тэгвэл энэ хуулийн төслийн зарим заалтыг эсэргүүцэж, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Эрх баригч нар хууль батлахдаа иргэдэд хамаагүй, сэтгүүлч нарт хамаагүй гэж батлуулчхаад, эргээд сэтгүүлч, иргэд нарыг гомдол гаргаад цагдаад өгчихдөг. Цагдаагийн байгууллага хуулийн заалтын дагуу шалгаж үзэхээр үнэхээр буруутай байгаад байгаад байдаг. Мөн хуулийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тайлбарлахгүй. Үндсэн хуулиараа бол МАН-ын бүлэг ч хууль тайлбарлах эрхгүй. Эрх баригч намынхан улс төрийн шоу хийж, хуулийг дураараа тайлбарлахаа болих хэрэгтэй. Түүнчлэн Б.Энхбаяр сайд үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа л бол өөрсдөө мөрдөн байцаалтын нууцыг задруулдгаа боль" гэлээ.

ҮЗЭХ: