Х.Нямбаатар: "Тэнүүн-Огоо" ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, дахин автобус худалдан авах тендер зарласан /LIVE/

Х.Нямбаатар: "Тэнүүн-Огоо" ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, дахин автобус худалдан авах тендер зарласан /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ чуулганы шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр, "Өчигдар Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл бид цаашид “Тэнүүн-Огоо” ХХК-аас ямар нэгэн автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр авахгүй. Яагаад гэвэл худалдах, худалдан авах гэрээний заалтыг ноцтой зөрчсөн учраас гэрээг цуцалсан юм. Өнөөдөр НЗДТГ-аас автобус худалдах, худалдан авах олон улсын нээлттэй тендерийг зарласан. Мөн “Тэнүүн-Огоо” компаниас өмнө нь урьдчилгаа хэлбэрээр шүлжүүлсэн бүх мөнгөө нэхэмжлэх, иргэний нэхэмжлэгчээр тооцуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. “Тэнүүн-Огоо” компаний дансанд одоогоор 11 тэрбум гаруй төгрөгийн барилт хийсэн байгаа. Түүнээс гадна тус компаний өмчлөлд байгаа бүх хөрөнгүүдийг царцаасан. Түүнчлэн бусад шилжүүлсэн мөнгө хөрөнгийг нэхэмжлэх, буцааж авчрах чиглэлээр хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна" гэлээ.

ҮЗЭХ: