Х.Нямбаатар: "S.Outlet", "Шунхлай" ШТС, "Aqua garden" хотхоныг удахгүй нураана

Х.Нямбаатар: "S.Outlet", "Шунхлай" ШТС, "Aqua garden" хотхоныг удахгүй нураана

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдааны шийдвэр танилцуулах үеэр "S.Outlet", "Шунхлай" ШТС, "Aqua garden" хотхоныг нураах шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Өмнөх нийслэлийн Засаг даргын гаргасан дээрх шийдвэрийг бид удахгүй хэрэгжүүлнэ. Яг өнөөдрийн байдлаар тэдгээр байгууламжийг нураах чиглэлээр газар дээр нь очиж амжаагүй байгаа. Бид багаараа олон хоног сууж, хуулийн суурь өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдэд "S.Outlet", "Шунхлай" ШТС-ыг нураах чиглэлээр газар дээр нь очиж ажиллана. Ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгчийг шалгаруулна.

Өөрөөр хэлбэл 30 хоногийн өмнө албадан нураах ажлын гүйцэтгэгчийг зарласан юм билээ. Ирэх долоо хоногт сонгон шалгаруулах бөгөөд үүний дараа шийдвэрээ хэрэгжүүлнэ. "Aqua garden"-тай холбоотой асуудалд бид хүлээцтэй хандаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд сануулж ажилласан. Харамсалтай нь барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс энэ ажлаа зогсоохгүй байна.

Эрчим хүчийг нь тасалсан ч өөр эх үүсвэр залгаад ажлаа үргэлжлүүлж байгаа юм билээ. Үүнийг зогсоож, захиргааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Том барилга учраас хүний амь нас, эрүүл мэнд хохироохгүй үүднээс ажиллана" гэлээ.

ҮЗЭХ: