Б.Энхбаяр: Айраг согтууруулах ундааны зүйлд орно

Б.Энхбаяр: Айраг согтууруулах ундааны зүйлд орно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Чуулганы эхэнд хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулж, байнгын хорооны дүгнэлтийг танилцуулла. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд " Энэ хууль батлагдсаныг зарим иргэн тэр тусмаа хөдөөнийхөн мэдэхгүй. Ямар ч мэдээлэлгүй явж байгаад 12 сарын 31-ны өдөр уугаад шинэ оны эхнээс хэдэн зуугаараа шоронд явах нь ээ. Энэ заалтын хэрэгжих хугацааг 2024 оны зургаадугаар сарын 01-ны гэж тодотгоод энэ хугацаанд хүмүүст сурталчлахгүй юм уу. Гадны улсууд хуулиа  ингэж сурталчилдаг. Манайхан шиг өнөөдөр батлаад маргаашнаас мөрдөхгүй шүү дээ. Насан туршид нь ялтан гэдэг хар тамга тавих гэж байна. Ихэвчлэн залуучууд үүнд өртөх магадлалтай. Монголчуудын ахуй соёл гадаадаас өөр. Айрагнаас согтолтын зэрэг гардаг бол хэдэн хувь гардаг вэ. Судалгаа хийсэн үү. Үүнийг тов тодорхой болгох хэрэгтэй байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:  -Согтууруулах ундаанд яг ямар төрлийн удааг ойлгох вэ гэдэг нь Эрүүгийн хуулийн асуудал биш. Энэ асуудлыг өнгөрсөн онд Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл дээр ярьсан. Айргийг согтууруулах ундааны төрөлд оруулах уу, оруулахгүй юу гэдэг дээр зөндөө ярьсан. Айраг согтууруулах ундааны төрөлд орно. Айраг уухаар халдаггүй юм уу. 5 литр намрын айраг уувал баларсан юм болно биз дээ. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр айраг согтууруулах ундааны төрөлд орохгүй гэж бичихгүй. Шимийн архи орохгүй гэж бичихгүй. Ямар ундаа байх нь хамаагүй. Согтуурлын хамгийн доод хэмжээг л бичнэ. Согтуугаар жолоо барьж болохгүй шүү гэдэгт ямар хугацаанд шаардлагатай юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал долоо хоногийн дотор 42-47 хувиар буурсан байна. Хууль батлаагүй байхад, мэдээлэл оччихсон байна.   

ҮЗЭХ: