Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувиар хэлэлцэхийг дэмжлээ. Анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх гэсэн боловч УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Энэ чухал хууль учир маргааш өглөө хэлэлцмээр байна" гэлээ. 

Түүний гаргасан горимын саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжив.