Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жиньпин нар өнөөдөр уулзаж, “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жиньпин нар өнөөдөр уулзаж, “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэрээ хоёр хөрш улсынхаа төрийн тэргүүн нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаа билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Тэгвэл өнөөдөр /2023.10.19/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах юм.

Энэ үеэр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байна. Тус уулзалтад Хятадын коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, Гадаад харилцааны хорооны ажлын албаны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нарын хүмүүс оролцох ажээ.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө