"Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдсөн" гэж үзэн АН-ын гишүүд хорих 413 дугаар ангид очсон ч, уулзуулалгүй буцаажээ

"Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдсөн" гэж үзэн АН-ын гишүүд хорих 413 дугаар ангид очсон ч, уулзуулалгүй буцаажээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл саяхан гарсан. Харин үүнийг ШШГЕГ-аас үгүйсгэж, "Д.Мөнх-Эрдэнийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд дээрх мэдээлэл бодит бус ташаа мэдээлэл" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл өчигдөр /2023.101.18/ Д.Мөнх-Эрдэнийг эргэж, түүнтэй уулзахаар АН-ын гишүүн Г.Баярсайхан, н.Ганбаяр, Ж.Баярмаа нар УИХ-ын гишүүн Д.Ганбатын хамтаар Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид очсон ч тэднийг Д.Мөнх-Эрдэнэтэй уулзуулалгүй буцаажээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбатыг хорих 413 дугаар ангийн дарга болоод ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэтэй уулзуулсан байна. Учир нь АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооны гишүүд Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдсөн гэж үзэн уулзах гэсэн ч ийнхүү буцаажээ. 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө