Б.Жавхлан: 2020 оноос хойш нийт 11.9 их наяд төгрөгийн гадаад өр тавьснаас 6.5 их наяд төгрөгийг төлсөн /LIVE/

Б.Жавхлан: 2020 оноос хойш нийт 11.9 их наяд төгрөгийн гадаад өр тавьснаас 6.5 их наяд төгрөгийг төлсөн /LIVE/

УИХ-ын өнөөдрийн /2023.10.19/ чуулганаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний тавьсан Монгол Улсын гадаад өр, зээлжих зэрэглэл аль түвшинд байгаа талаарх асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө.

Тэрбээр, "Тусгай шаардлагын дагуу ДНБ болон гадаад өрийн харьцаа 60 хувьд багтах ёстой.

Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын үед нийтдээ 11.9 их наяд төгрөгийн гадаад өр зээлийн зохицуулалт хийсэн. Үүнээс 4.8 их наяд төгрөгийн дахин санхүүжилт авсан.

Одоогийн байдлаар хүү, үндсэн өр нийлээд 6.5 их наяд төгрөгийн төлбөр төлсөн байгаа. Ирэх жил шинээр гарах хоёр өрийн хэрэгсэл байна. Нэгдүгээрт, Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондыг ирэх жил гаргах ёстой. Мөн Дорнодын цахилгаан станцыг яаралтай дусгах шаардлагатай байгаа. Хятадын тал энэ оны нэгдүгээр сараас эхлээд нүүрсний ямар ч том зээл гаргахгүй гэдгээ зарласан. Дорнодын цахилгаан станцын төсөл нэгэнт эхэлсэн төсөл учраас харж үзье гэсэн байгаа. Иймд энэ төсөлд зориулж Засгийн газраас 50-70 сая долларын өрийн баталга гаргах шаардлагатай" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө