Н.Лхагвадорж: 200 мянган айлын орон сууц барих хэмжээний мөнгийг ковидын үед юунд зарцуулснаа тайлагна

Н.Лхагвадорж: 200 мянган айлын орон сууц барих хэмжээний мөнгийг ковидын үед юунд зарцуулснаа тайлагна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Дэд дарга П.Батчимэг, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, "Монгол төр хулгайчдаар дүүрлээ. Иймд Монгол Улсыг сүйрүүлж байгаа хэд хэдэн тоон мэдээллийг бид дахин сануулья. ЖДҮ-ийн асуудал, нүүрсний хулгай, хөгжлийн банкны асуудал хэдэн тэрбум, хэдэн их наядаар яригддаг боллоо. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ-тэй холбоотой асуудалд төрийн алба хаагчид, эрх баригчид хэн хариуцлага хүлээсэн бэ?

Ковид дэгдэж нийт 20,3 их наядын мөнгөн дүн төсөвлөсөн байна. Түүний 5,1 их наядыг улсын төсвөөс баталсан, 10 их наядыг Л.Оюун-Эрдэнэ төсөвлөсөн, Эрдэнэт үйлдвэрээс 1 их наяд, Оюутолгойгоос 1 их наяд, гадаадын зээл тусламжаар 3 их наяд гэх мэтчилэн авсан байдаг. Гэхдээ энэ их мөнгө яг юунд зарцуулагдсан бэ? 200 мянган айлын орон сууцыг барих мөнгө хаашаа орчихсон бэ. Үүнд хариулт өгөхийг шаардаж байна.

Түүнчлэн жирийн нэг төрийн албан хаагчийн өрөөнийх нь сейфэнд нэг аймгийн бүтэн жилийн төсөв байж байдаг. Ийм зүйл байж болох уу? Нэг монгол хүн 30 сая төгрөгний өртэй болсон байна. Үүнтэй холбоотой Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” Үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлсэн" гэлээ.

ҮЗЭХ: