Д.Ганбат: Д.Мөнх-Эрдэнийн хорих ангид очиж түүнтэй болон удирдлагуудтай нь уулзсан /LIVE/

Д.Ганбат: Д.Мөнх-Эрдэнийн хорих ангид очиж түүнтэй болон удирдлагуудтай нь уулзсан /LIVE/

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Э.Уртнасан, Дэд дарга П.Батчимэг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Өчигдөр өглөө долоон цагт Зүүн хараа ороод 413 дугаар ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэтэй уулзлаа. мөн ангийн удирдлага, зрхих албан тушаалтнуудтай уулзсан. Өөрсдийнх нь ярьж байгаагаар бол эрх баригчдад шорон нь байна, хууль хяналтын байгууллага нь байна, мөнгө нь байна. Гэтэл түүнийгээ иргэд, үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүс рүү чиглүүлж байна. Сүүлийн 3 жилийн туршид сошиалыг хаах гэж оролдож байна, мэдээллийг хадгалах, мөрдөн байцаалтын нууцыг задласан гэдгээр, иргэд хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл олж авах эрхтэй. Энэ бол Ардчилсан засаглал бүхий улсын онцлог юм.

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил хорих ял авсан. ТИүүний давж заалдах шатны шүүх хурал дээр сууж байсан. гэтэл арафй дэндүү л байх шиг санагдсан. Авлига авсан, өгсөн нь аль аль нь хариуцлага хүлээдэг хууль манайд бий. Гэтэл дамжуулсан гэсэн зүйл заалт байдаггүй. Төрийн албан хаагчийг хэл амаар дормжилсон гэдэг нь зөрчлийн хуулиар шийдэгддэг. Өөр нэг асуудал нь тухай үед Хөх хотод ажиллаж байх үедээ галт тэргээр явах зардлаар нь онгоцоор явсан юм билээ. Тэр зардлаа ч төлж улсыг ямар нэг хохиролгүй болгосон. Удахгүй Д.Мөнх-Эрдэнийн магадлангаар орох гэнэ. Хоёр гуравхан хоногийн өмнө Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас шалгалт хийсэн байна. Ямар ажиллагаа байсныг тодруулсан" гэлээ.

ҮЗЭХ: