Б.Энх-Амгалан: Интернет орчинд ямар ч хяналт байхгүйгээс хүүхдүүд цахим халдлагад хамгийн их өртөж байна /LIVE/

Б.Энх-Амгалан: Интернет орчинд ямар ч хяналт байхгүйгээс хүүхдүүд цахим халдлагад хамгийн их өртөж байна /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Ямар үр тарина түүнийгээ хураадаг. Хүүхэд бол манай нийгмийн толь. Монголд 2.8 сая интернет хэрэглэгч бий. Түүний 1.5 сая нь л сошиал хэрэглэгч бөгөөд үлдсэн нь хуурамч хаяг байдаг. Мөн 300 мянга гаруй бүртгэлгүй дугаар бий. Үүнээс харахад хүнээсээ илүү мэдээллийн замбараагүй орчин байна. Интернет орчинд ямар ч хамгаалалт байхгүйгээс хүүхдүүд цахим халдлагад өртөж байна. Иймд нийгмээ цэвэрлэх цаг болсон.

Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдүүдийн харагдах байдал, үзэл бодлоор ялгаварлан гадуурхалтыг яаж зохицуулах вэ? Сургалтын арга барил нь монгол хүүхдэд тохирч байгаа эсэхийг яагаад бодолцож үзэхгүй байна вэ? Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэгтэй ижил эцэг эхчүүд үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Монгол хүмүүжүүлэх зан заншлаа гэр бүлийн орчинд хийж хэрэгжүүлэх шаардлагатай. Нүгэлгүй бурхад бол хүүхдүүд шүү дээ. Юугаа ч мэдэхгүй байгаа хүүхдүүдэд авах арга хэмжээг чангатгах талаар хууль тогтоомжийг чангатгах ёстой" гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө