Д.Сарангэрэл: Эцэг эхчүүдийг хүүхдээ сайн харахыг шаардаж байгаа ч ажилтай хүмүүс өдөржингөө хүүхдээ харах боломжгүй байдаг

Д.Сарангэрэл: Эцэг эхчүүдийг хүүхдээ сайн харахыг шаардаж байгаа ч ажилтай хүмүүс өдөржингөө хүүхдээ харах боломжгүй байдаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Хүүхэд хамгааллын хуулийн төслийг өмнө нь эмэгтэй гишүүд хэлэлцүүлэх гэж нэлээд үзсэн. Гэвч хүүхдийн амиар цочроо авч байж л шуурхай байдлаар хэлэлцлээ. Хуульд яг ямар өөрчлөлт орж байгааг тодорхой яримаар байна. Энэ хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа талаар ерөнхий юм биш, тодорхой юм яримаар байна.

Мөн эцэг эхийн хариуцлагагүй байдал гэсэн шүүмжлэл маш их байна. Өдөржингөө ажил төрлөө хийж, ажил гэж яваа хүмүүс хүүхдийнхээ хойноос анхаарахад төвөгтэй л дээ. Бусад орны жишгийг харахад аав, ээжүүдэд тусалдаг юм байна. Н.Учрал сайд харин хүүхдээ хаана явааг хянах апп боловсруулснаа танилцуулсан нь сайн хэрэг" гэлээ.

ШУУД:




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө