Х.Булгантуяа: Монголын нийгэм хүүхэд байтугай том хүнд ч ээлгүй байна /LIVE/

Х.Булгантуяа: Монголын нийгэм хүүхэд байтугай том хүнд ч ээлгүй байна /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар "Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хүүхэд Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа, "Хүүхэд хамгааллын хуулийг илүү чангатгаж болох хэдий ч нийгэм ядууралтэй байгаагийн хар сүүдэр нь хүүхэд дээр тусаж байна. Хүүхэд хүчирхийллийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд гардаг. Хүүхдэд ээлтэй нийгэм байтугай том хүнд ээлтэй нийгэм ч үнэндээ алга байна. Үндсэн хуулиндаа олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нь нөхцөл бүрдэхгүй байна. Нэгдүгээрт хүүхдийг эрсдэлд оруулахгүй байх талаар сургалтын үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Хүүхдүүд 4-6 цаг сургууль дээрээ байгаа. Үлдсэн хугацаанд нь эцэг эхтэйгээ байгаа. иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ хамгийн хүчтэй нөлөөг үзүүлж байна. Хүүхдэд ээлтэй нийгэм бүрдүүлэхээр зорьж байгаа л бол бараг хууль болгоныг эргэж харах хэрэгтэй юм байна лээ" гэв.

ШУУД:




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө