Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд энэ оны аравдугаар сарын 19-ны өдөр /2023.10.19/ ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгост хоёр өдрийн дипломат айлчлал хийсэн байна. Энэ үеэр сайд Сергей Лавров тус хоёр улсын харилцаа гүнзгийрч байгааг сайшаажээ.
Тодруулбал Хойд Солонгос Улсын Засгийн газраас зохион байгуулсан албан ёсны хүлээн авалтын үеэр Лавров хэлэхдээ "Украины нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн тусгай ажиллагааны хүрээнд ОХУ-ыг гуйвшгүй, тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Дэлхийн олон улс орон ижил төстэй үзэл бодол, үнэлэлт дүгнэлттэй байгаа ч цөөн хэдэн улс л Оростой эв санааны нэгдлээр илэн далангүй дэмжиж байсан. Энэ чадвар бол барууны нөхдийн заль мэхэнд автдаггүй өөрийн улсын эрх ашгаа тууштай эрхэмлэдэг Засгийн газруудын онцлог шинж юм. Оросын Холбооны Улс ч мөн адил танай улсын хүсэл эрмэлзэлд бүрэн дэмжлэг үзүүлэх болно. Бидний нөхөрлөл энд байна" гэжээ.
Эх сурвалж: abc news