"Л.Гантөмөрийг өөрийн хүсэлтээр АН-ын даргаас огцрох өргөдлөө гарга" гэсэн шаардлагыг Үндэсний жигүүр фракцаас гаргахаар болжээ

"Л.Гантөмөрийг өөрийн хүсэлтээр АН-ын даргаас огцрох өргөдлөө гарга" гэсэн шаардлагыг Үндэсний жигүүр фракцаас гаргахаар болжээ

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар "Л.Гантөмөрийг тус намын даргаас нь огцруулах асуудал"-ыг хэлэлцүүлэх санал оруулсан ч хэлэлцэхгүй өнгөрсөн гэх мэдээлэл бий. Учир нь АН-ын дарга Л.Гантөмөрийг сөрөг хүчний ажлаа хийхгүй, намынхаа ажилд оролцохгүй байгаа гэсэн шүүмжлэл тус намын гишүүдийн дотор гарах болсон байна.

Тэгвэл АН доторх "Үндэсний жигүүр" гэх фракцаас маргааш /2023.10.25/ "Л.Гантөмөрийг намын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцор" гэсэн шаардлагыг хүргүүлэхээр болсон талаараа мэдэгджээ. Учир нь УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын дарга ийм сул, үйл ажиллагаа тодорхойгүй байж болохгүй, эсвэл Л.Гантөмөр нар МАН-тай 2024 оны сонгуулийн дараа хамтарч засаг барина гэж тохирсон тул үйл ажиллагаа нь ийм сул байхтай хэмээн тэд хардаж байгаа талаараа мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө