С.Чинзориг: 200 төгрөгийн маскийг 20 мянгаар зараагүй /LIVE/

С.Чинзориг: 200 төгрөгийн маскийг 20 мянгаар зараагүй /LIVE/

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2023.10.24/ зохион байгуулсан. 

Гэвч Эдийн засгийн байнгын хорооноос шинжээч томилж өгөөгүй гэх шалтгаанаар сонсголыг хойшлуулж буйг мэдэгдсэн юм. Мөн цар тахлын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавих сонсголыг албаар үр дүнгүй болгохын тулд шинжээч томилж өгөөгүй талаар тус сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлсэн юм. Тэгвэл энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.

Тэрбээр, "Эрүүл мэндийн яамтай холбоотой буруу мэдээлэл тарааж байгааг бид гайхаж байна. Эхлээд материалаа цуглуулаад дараа нь шинжээчээ томилж болно. Гэтэл Эрүүл мэндийн яам санаатайгаар материалаа өгөөгүй мэт зүйл яриад байгаа. Би ковидын үед сайдаар томилогдоогүй байсан тул нарийн зүйлийг сайн мэдэхгүй. Гэхдээ аудитын дүгнэлтээс харахад тухайн үед бараа материалуудыг зах зээлийн дүнгээс асар өндөр дүнгээр зарсан зүйл байхгүй байсан" гэв

ШУУД:




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө