С.Чинзориг: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар нийгмийн даатгал төлдөггүй байсан ч оршуулгын тэтгэмж олгох боломжтой

С.Чинзориг: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар нийгмийн даатгал төлдөггүй байсан ч оршуулгын тэтгэмж олгох боломжтой

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2023.10.24/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тус хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн садй С.Чинзориг, "Тус хуулийн төслийг баталж, орлогыг бүрэн төвлөрүүлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх, Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнийг оношлох, эмчлэх технологи нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохи хугацааг хангаагүй эсхүл шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдэх юм. 

Түүнчлэн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг авчирч, сургалт хийлгэх, өөрийн орны эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулахад шаардлагатай санхүүжилт шийдэгдэх боломжтой болох юм.

Мөн Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон өвчний тоо, иргэдийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэхэд хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ буурч, иргэд эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн дарамтад өртөхгүй байх зэрэг олон эерэг үр дүн гарна" гэлээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө