Б.Пүрэвдорж: Жирийн малчин иргэд Засгийн газрын гишүүдээс илүү ухаантай байна /ВИДЕО/

Б.Пүрэвдорж: Жирийн малчин иргэд Засгийн газрын гишүүдээс илүү ухаантай байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ хуралдаанаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүдэд хандаж үг хэлэхдээ, "Ховд аймгийн сумд болон багаар ажиллаад ирлээ. Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн малчин н.Нямаа гэх иргэн "Эрлийз цустай адуу уралдсанаас болоод хөдөөний бид морь уяхаа болилоо. 2021 оны баруун бүсийн даншиг наадамд нийт 340 их нас мордож байсан бол Баяр наадмын хууль батлагдаж, морьдыг хэмждэг болсноос хойш 42 их нас уралдлаа. Хуулинаас болоод хөдөөний хөх уяачид бид алга болж байна шүү" гэжээ. Мөн Булган сумын Байтаг багийн ахмад н.Данзаа гуай "Байтаг баг 70 гаруй мянган малтай. Гэтэл энэ хавийн нутгийг тусгай хамгаалалтад авснаас болж, бид нарыг Говь-Алтай аймгийн албан тушаалтнууд ирж нутгаас маань хөөж байна. Зах нутгийг малчид бид нар л хамгаалж байгаа. Зах нутгаас биднийг хөөдөг нь аль улсын бодлого юм бэ?" гэж хэлж байна. 

Түүнчлэн Мянгад сумын малчин н.Бямбадорж гуай " Засгийн газар малын түүхий эдийг боловсруулж байж экспортод гаргана гэснээс хойш өрсөлдөөн байхгүй болж, үнэ уналаа. Үйлдвэрлэлийн хүчин чадал хангалттай биш байхад энэ шийдвэр буруу байсан. 15 жил болоход арьс ширний нэг ширхэг ч үйлдвэр нэмж байгуулагдсангүй. Иймд Засгийн газар энэ тогтоолоо өнгөрсөн хоёрдугаар сард хүчингүй болгосон байна. Гэвч хил гаалиар түхий эд гаргах тал дээр анхаарч ажиллахгүй байна" гэжээ. Засгийн газрын гишүүнээс илүү ухаантай малчин хүн байна шүү. Үүн дээр анхаармаар байна" гэлээ.

ВИДЕО: