"Ашигт малтмал хайхдаа иргэдээс зөвшөөрөл авдаг" болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санаачилжээ

"Ашигт малтмал хайхдаа иргэдээс зөвшөөрөл авдаг" болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санаачилжээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд:

  • Тухайн талбай нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх, 
  • Тухайн талбай хамаарах хэсгийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл сонгон шалгаруулалтын үндэслэл болно гэх заалтыг нэмж тусгахаар хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулжээ. 

Түүний санаачилсан уг хууль батлагдвал, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, зөвшөөрөл авдаг болох нь. Түүний санаачилсан хуулийн төслийг ЭНДЭЭС харна уу.