Б.Энхбаяр: Гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр баривчлах заалтыг хасаж байгаа /ВИДЕО/

Б.Энхбаяр: Гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр баривчлах заалтыг хасаж байгаа /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ нэгдсэн чуулганаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүний эрхийг хангах буюу сэжигтэн, хохирогч, гэрч зэрэг бүх талын хүний эрхийг хангах шаардлагатай байна. Гэмт хэргийг хууль зөрчөөд ч хамаагүй нотлох ёстой гэх үзэл хэрхэвч байж болохгүй. Гэмт хэрэгтэн байсан ч хэргийг нотлох процесс хуулийн хүрээнд, бүх талын хүний эрхийг хангасан, зарчмийн хүрээнд явагддаг байх ёстой. Цагдан хоригдож буй этгээдэд үндэслэлийг нь танилцуулахгүй байгаа. Ядаж өмгөөлөгчид нь танилцуулах хэрэгтэй. Мөн "гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй" гэх барих барьцгүй, харанхуй үндэслэлийг энэ хуулиас авч хаяж байгаа. Зөвхөн объектив үндэслэлүүдийг цагдан хорионы үндэслэлд оруулж байгаа” гэлээ.

ВИДЕО:




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө