Ц.Мөнх-Оргил: Хүн хэлмэгдүүлж, хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцаад байгаа шүүгч, өмгөөлөгч нартаа хариуцлага тооц /ВИДЕО/

Ц.Мөнх-Оргил: Хүн хэлмэгдүүлж, хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцаад байгаа шүүгч, өмгөөлөгч нартаа хариуцлага тооц /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ хуралдаанаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвюэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Шүүгч, прокурор, өмгөөлөгч нартай холбоотой асуудал яриад, зарим нь цагаадаж гараад байдаг. Бусдыг хэлмэгдүүлж, хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцаад байгаа хуульч, прокурорууд хаачсан бэ? Ажлаа хийгээд албан тушаал дэвшээд байна уу? Эсвэл нэг сахилгын шийтгэл хүртсэн болоод зугтчихав уу? Хууль хяналтын байгууллагынхан  тэд нараа барьж шалгаад бушуухан нэг тийш нь болгохгүй бол ирээдүйд шүүх, цагдаа болох гэж байгаа хүмүүст муу үлгэр дуурайлал үзүүлж байна” гэлээ.

ВИДЕО: