Д.Ганбат: Д.Мөнх-Эрдэнэ "Би энэ газраас амьд гарах магадлал тун бага байна" гэж хэлсэн /ВИДЕО/

Д.Ганбат: Д.Мөнх-Эрдэнэ "Би энэ газраас амьд гарах магадлал тун бага байна" гэж хэлсэн /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ хуралдаанаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Иргэдийн анхаарлыг өөр зүйлд хандуулахын тулд зориуд дуулианаар дуулианыг дарах гэж байна. Түүний нэг нь Д.Мөнх-Эрдэнийн кейс. Д.Мөнх-Эрдэнэ өөрөө “Би энэ газраас амьд гарах магадлал тун бага байна” гэж хэлсэн. Тэр байдлыг нь хараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрхийн талаар ярьдаг, дуугардаг хүмүүсийн амыг барихын тулд гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна уу гэж харж байгаа" гэлээ.

ВИДЕО: