Г.Амартүвшин: Хөгжлийн банкны шүүх хурлаар зарим яллагдагч нарыг УИХ-ын гишүүний нэр хэлэхгүй бол 461-т хорино гэж айлгасан нь илэрсэн

Г.Амартүвшин: Хөгжлийн банкны шүүх хурлаар зарим яллагдагч нарыг УИХ-ын гишүүний нэр хэлэхгүй бол 461-т хорино гэж айлгасан нь илэрсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ хуралдаанаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, "Сэжигтэн, яллагдагчийг баривчлах ажиллагааг илүү тодорхой болгох болон нарийвчлан зохицуулдаг механизмтай болж байгаа нь маш зөв. Би хуульч биш ч гэсэн өөрт тохиолдсон нэг кейсийг ярихад Хөгжлийн банкны хэрэг дээр гэрчээр мэдүүлэг авахдаа эхлээд гэрчээр дуудаж мэдүүлэг аваад дараа нь ямар ч тайлбаргүйгээр яллагдагчаар татсан. Мөн Хөгжлийн банкны шүүх хурал дээр зарим яллагдагчаар татагдсан хүмүүсийг 461-т хорино гэж айлгаж байгаад гишүүний нэр хэл гэж тулгасан байдал илэрсэн. Иймд энэ асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй" гэв.

ВИДЕО: