Ц.Мөнхцэцэг: Сэжигтнүүдийн 90 орчим хувийг ямар ч шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байдаг /ВИДЕО/

Ц.Мөнхцэцэг: Сэжигтнүүдийн 90 орчим хувийг ямар ч шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байдаг /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ хуралдаанаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, "Сэжигтнийг баривчлах үйл ажиллагааны 90 гаруй хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй явагдсан байдаг. Энэ процесст хүний эрхийг зөрчих, тухайн сэжигтэн болон яллагдагч нарыг удаан хугацаанд хорих, цагдах явдал давтагдаж ирсэн. Ингээд шүүх хурал удаа дараа хойшилдог. Тэр хэмжээгээр сэжигтэн эрхээ хасуулсан байдлаар хугацаа алддаг. Хүний эрх хаана ч хамгаалагдах ёстой. Олон улсын болон Үндсэн хуулиар олгогдсон хуулийн хүрээнд хүний эрхийг хамгаалах зарчмууд үйлчлэх ёстой. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх болон мөрдөн байцаалтын шатанд нь хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг боловсруулсан нь чухал алхам болж байна" гэлээ.

ВИДЕО: