Н.Ганибал: Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Ганхуягийн хамтрагч нарын захиалгаар түүнийг цагдан хориод байгаа юм биш биз /ВИДЕО/

Н.Ганибал: Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Ганхуягийн хамтрагч нарын захиалгаар түүнийг цагдан хориод байгаа юм биш биз /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ хуралдаанаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Нүүрсний хэрэгтэй холбогдуулан Б.Ганхуяг гэдэг хүнээс нэг ч удаа байцаалт авахгүйгээр хэдэн сар хорилоо. Хамтран нүүрсний хулгай хийсэн хүмүүс нь Б.Ганхуягийг нийгмээс тусгаарлаж цагдан хориод байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Ер нь шүүх процесс явагдаж, гэм буруутайг тогтоож, харилцан мэтгэлцэж байж асуудлын үнэн тогтоогдох ёстой" гэлээ.

ВИДЕО: