"Мангродын хамгийн сайхан цэцэг" хэмээх барын зураг Мангровын гэрэл зургийн наадмын шилдгээр шалгарлаа

"Мангродын хамгийн сайхан цэцэг" хэмээх барын зураг Мангровын гэрэл зургийн наадмын шилдгээр шалгарлаа

Сохам Бхаттачария Энэтхэгийн Сундарбансын шим мандлын дархан цаазат газарт ховордож буй барын зураг энэ жилийн Мангровын гэрэл зургийн наадмын шилдгээр тодорлоо.

Мангровын үйл ажиллагааны төслөөс зохион байгуулж буй энэхүү уралдаан нь ес дэх жилдээ болж байна. Энэ нь зэрлэг ан амьтад, далайн эрэг, ойн экосистемийн эмзэг байдлыг харуулах зорилготой уралдаан юм.

Тэгвэл тус уралдааны 2023 оны шилдэг зургаар гэрэл зурагчин Бхаттачариягийн "Мангродын хамгийн сайхан цэцэг" хэмээх мангровын байгальд амьдардаг Бенгалийн залуу барын зураг шалгарчээ.

Тэмцээний шүүгч Дэйси Гилардини энэ талаар хэлэхдээ  "Ногоон мангро ойн дунд зогсож буй барын ганц бие дүр зураг нь амьтадыг амьдрах орчин хумигдаж байгааг харуулж, тэдний орчныг тусгаарлах ёстойг сануулж байна” гэжээ. Баруун Бенгалын ойн газарт 2021 оны байдлаар ердөө 96 бар тоологджээ.