Б. Жавхлан: С.Амарсайхан энд орж ирээд попрох хэрэггүй

Б. Жавхлан: С.Амарсайхан энд орж ирээд попрох хэрэггүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2024 оны Төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар авч байсан лабораторийг засварлахад шаардлагатай 10 тэрбум төгрөгийг төсөвт суулгах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлээд хүлээн аваагүй байна гэв. 

Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлыг хангая гэж ярьж байгаа хувь хүн нь таалагддаггүй юм уу, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх иргэдийн эрх ашиг таалагдахгүй байгаа юу. Эсвэл хүн амыг аажмаар устгах далд бодлого явуулж байгаа юм уу. Учрыг нь олохоо байлаа.Хүнс шинжлэх лабораторийн 80 хувь хуучирсан учраас хийх ёстой шинжилгээнийхээ 20 хон хувийг хийдэг. Ийм байхад эрүүл аюулгүй амьдрал гээд зам тавьж, барилга барих хөрөнгө төсөвт тавиад нэмэр байна уу. Сангийн яаманд би санал хүргүүлсэн, Засгийн газар дээр ч ярьсан. Гэвч 27 их наядын төсөв батлах гэж байж, 10 тэрбумыг лаборатори засварлахад зориулж суулгасангүй. Өнөөдөр энэ асуудлыг ярихаас аргагүй байна” гэв.

Гэвч Сангийн сайд Б.Жавхлан “Лабораторитой холбоотой санал ирээгүй. Энд орж ирээд попрох хэрэггүй” гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө