ТОЙМ: Иргэдийн чөлөөтэй зорчиж, хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг хязгаарлаж Х.Нямбаатар Улаанбаатар хотыг "түгжрэлгүй" болгох гэнэ /ВИДЕО/

ТОЙМ: Иргэдийн чөлөөтэй зорчиж, хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг хязгаарлаж Х.Нямбаатар Улаанбаатар хотыг "түгжрэлгүй" болгох гэнэ /ВИДЕО/

“Амьдрахад тааламжгүй” 25 хотын нэгээр Улаанбаатар нэрлэсэн байдаг. Үүний гол буруутан нь мэдээж 30 жил эрх барьсан Монгол Ардын нам. Гэтэл өнөөдөр улстөрчдийн алдаатай бодлогыг иргэд үл хөдлөх хөрөнгөөрөө, зөрчих эрх хязгаарлуулж засах болоод байна.

Учир МАН-ын "даалгавар"-аар Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Х.Нямбаатар дээрх албан тушаалд томилогдсон даруйдаа Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан. Гэтэл энэхүү хуулийн төсөлд иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчих хэд хэдэн заалтыг оруулсан байгаа талаар бид анх мэдээлсэн билээ. Тэгвэл энэ мэдээллийг тоймлон хүргэж байна. 

ВИДЕО: 

Монголын Улсын иргэн бүр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж Үндсэн хуульд заасан. Харин монголын төр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгөх үүрэгтэй. Харин сүүлийн 30 жил Улаанбаатар хотод МАН дангаараа засаглаж, энэ намын гишүүд нийслэлийг хөгжүүлнэ гээд “ёстой л хөгийг нь чирсэн” гэж болно. Замбараагүй төлөвлөлт, автозамын түгжрэл, нийгмийн стресс бол МАН-ын 30 жил хэрэгжүүлсэн бодлого, энэ намын дарга, даамлуудын авлигатай холбоотой гээд хэлэхэд нэг их хилсдэхгүй.

Гэтэл иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, хүссэн хөсгөөрөө чөлөөтэй зорчих эрхийг нь 30 жил бүрдүүлж чадаагүй МАН-аас томилогдсон Хотын дарга Х.Нямбаатар  иргэдийн хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг нь санхүүгийн аргаар хязгаарлаж, чөлөөтэй зорчих эрхийг нь төлбөртэй болгох хуулийг санаачлаад байна. Хууль зүйн сайдаас Хотын дарга болсон Х.Нямбаатар, “түгжрэлийг шийдэхийн тулд давс мэт гашуун шийдвэр” гаргана гэж мэдэгдсэн. Гэтэл тэрбээр хүний эрхийн наад захын мэдрэмжгүй дээрх төслийг Засгийн газартаа танилцуулсан байгаа юм.

Тэрбээр иргэдийн газрыг “Дийлэнх нь дэмжсэн гэх шалтгаанаар, газраа чөлөөлөх эсэх таны шийдвэрээс үл хамаарч газрыг нь хүчээр авах, хэрэв үүнийг эсэргүүцвэл өөрийнх нь томилсон төлөөллийн байгууллагаар шийдүүлж, шүүхээс илүү эрх мэдлийг бусдад магадгүй намынхаа гишүүдэд өгөх гэнэ. Мөн иргэд хотын төвөөр нэг удаа зорчихдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь буюу 27 мянга 500 төгрөгийг төлдөг болгох заалтыг хуулийн төсөлдөө тусгаж, Засгийн газартаа танилцуулсан байгаа юм. Үүгээр зогсохгүй 250 саяас давсан үнэтэй автомашин худалдан авсан хүн илүү гарсан үнэд нь 30 хувийн татвар төлөх, хуучин машин оруулж ирвэл өндөр татвар төлөх зэрэг зохицуулалтаар Хотын түгжрэлийг шийднэ гэж үзжээ.

Хүний эрхийг дээдлэх ёстой Ардчилсан монголын дарга ийм дарангуйллын төслийг бодож олоод, боловсруулж байгаа нь даан ч харамсалтай. Ямартай нь түүнийг төслийг амьдралд хэрэгжих хууль болгох эсэхийг УИХ шийднэ. Гэхдээ л УИХ-ын 76 гишүүний 62-ыг нь МАН бүрдүүлж, тэдний 2 нь нүүрсний хэргээр 1 нь хөгжлийн банкны хэргээр ял сонсоод байгаа. Иймд МАН-ын 59 гишүүн Х.Нямбаатарын төслийг батлах эсэхийг харах л үлдэж байна. Эцэст нь өгүүлэхэд, түгжрэлийн буруугаа Х.Нямбаатар дарга МАН-аас хай хэрэгтэй. Харин хөдлөх хөрөнгөтэй, зорчих эрхтэй болсон иргэдийн буруу биш гэж хэлэх байна.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө