Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Монголын ардчилсан холбооны хурлаа зарлаж, АН-аас салах эсэхээ ярилцана" гэж сүрдүүлжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Монголын ардчилсан холбооны хурлаа зарлаж, АН-аас салах эсэхээ ярилцана" гэж сүрдүүлжээ

Аймаг, дүүргийн АН-ын дарга нарыг тодруулах санал хураалт саяхан болж өндөрлөсөн бол, өчигдөр /2023.10.29/ "Тэрэлж"-д цуглаж "удирдлагуудын зөвөлгөөн"-өө тус намынхан хийх үеэрээ шинэ дарга нартаа батламж гардуулсан байна. 

Мөн энэ үеэрээ тус намын дарга Л.Гантөмөр аймаг, дүүргийн АН-ын дарга нартаа хандаж, "Эв нэгдлээ хангахын тулд намын даргын төлөө өрсөлдсөн хүмүүсээ дэд даргаар томил. Өрсөлдөгч чинь Х.Баттулга, С.Эрдэнийн хүн байх нь хамаагүй бүгдийг дэд даргаар томил" гэсэн чиглэлийг өгч. Жишээлбэл, Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргад өөрийн хүнээ нэр дэвшүүлсэн бол, С.Эрдэнэ Архангай аймагт өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлсэн ч ялагдсан аж. Иймд тус хүмүүс нь аймаг, дүүргийн АН-даа дэд даргын албан тушаалд очих аж. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга аймаг, дүүргийн АН-ын хорооны даргад өөрийн зарим хүмүүсээ томилуулж чадаагүйдээ бухимдаж, "Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны онц их хурлаа зарлаж, АН-аас салах эсэхээ ярилцана" гэж сүрдүүлсэн гэх яриа тус нам дотор гарчээ. 




Өнөөдөр гахай өдөр

8 минутын өмнө