"Ногоон автобусны асуудлыг шийдэж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ" гэв /LIVE/

"Ногоон автобусны асуудлыг шийдэж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ" гэв /LIVE/

“Ногоон автобус”-тай холбоотой асуудлаар АН-аас байгуулагдсан ажлын хэсэг мэдээлэл хийж байна.

Ажлын хэсэг "Өнгөрсөн баасан гараг АН-ын дарга Л.Гантөмөрийн тушаалаар ногоон автобустай холбоотой ажлыг хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар АН-ын гишүүн Ц.Уянга, Монголхүү, Ганхөлөг ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар АН-ын ҮБХ-ны гишүүн Энхбат болон АН-ын улс төрийн бодлогын газрын хэлтсийн дарга нарын таван хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулагдсан.

Манай ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд хуралдаж ногоон автобус, худалдан авалтын талаарх асуудал түүний гарц шийдлийн талаар хэлэлцэж эл асуудлыг буруутан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж үзсэн. Учир нь татварын мөнгөөр худалдан авалт хийж байгаа тохиолдолд түгжрэлийн сайд, хотын дарга хоёр оо хянах ёстой хүн нь Ерөнхий сайд байдаг. Иймд холбогдох албан тушаалтнуудыг халах биш хуулийн хариуцлага тооцохыг шаардаж байна. Хэрэв үгүй гэвэл өөрөө суудлаасаа огцор гэх шаардлагыг бид хүргүүлнэ" гэв. 

АН-ын гишүүн ажлын хэсгийн дарга Ц.Уянга “Шуугиан тарьсан ногоон автобусны асуудлыг МАН-аас дарж, уг асуудал дарагдаж байтал дахин МАН-аас шинээр томилогдсон Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх гэж буйгаа мэдэгдлээ. Татвар төлөгчид, иргэдийн асуултад нэг ч хариулт байхгүйгээр дараагийн худалдан авалтыг хийх гэж байгаа нь гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна. Тиймээс АН-ын зүгээс эрх баригч нам эхний асуудлаа дуусгаж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, эрх бүхий албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх болно" гэлээ. 

ҮЗЭХ: