Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүсийг дахин сайн ярилцах хэрэгтэй

Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүсийг дахин сайн ярилцах хэрэгтэй

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Баруун дөрвөн замаас-Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэл төлбөртэй бүс тогтоох, мөн татварын тодорхой зохицуулалт тусгаад буй юм.

Эл асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татвар, төлбөртэй  бүсийн асуудлыг нэлээн сайн ярилцах ёстой. Засгийн газар саналуудаа боловсруулж чиглэл өгөх ёстой гэж өмнөх бүлгийн хуралдаанаар үзсэн. Засгийн газраар хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барих юм байна гэж ойлгосон.  Алийг нь дэмжих вэ,  дэмжихгүй вэ гэдгээ түгжрэлтэй нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн олон талаас нь ярилцах хэрэгтэй. Хуулийн төсөл өргөн баригдсаны дараа бүлгээр дахин хэлэлцэнэ” гэдэг байр суурь илэрхийлээд байна.