УИХ-ын дарга асан З.Энхболд 2024 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа оржээ

УИХ-ын дарга асан З.Энхболд 2024 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа оржээ

Өнгөрөгч амралтын өдөр АН-ын удирдлагуудын зөвлөгөөн болж, энэ үеэрээ ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн стратегиа ярилцсан аж. Тодруулбал, ирэх сонгуульд улс төрийн нэг намаас 126 хүн нэр дэвших бөгөөд тэдний 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтад өрсөлдөнө. 

Саяхан болж өндөрлөсөн аймаг, дүүргийн АН-ын даргын сонгуульд өрсөлдөөд, ялагдсан фракцын бүх төлөөллөө дэд даргаар томил, цаашлаад орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал орлогч даргаараа томил, Х.Баттулга, С.Эрдэнийн хүн байна уу хамаагүй, хамгийн гол нь "эв нэгдлээ ханга" гэсэн чиглэлийн Л.Гантөмөр анхан, дунд шатны намын дарга нартаа өгчээ.

Тэгвэл Орхон аймгийн АН-ын даргыг тодруулах сонгуульд УИХ-ын дарга асан З.Энхболд ихээхэн анхаарч, тус намын Дотоод сонгуулийн хорооны гишүүдтэй холбогдож, "н.Батхуяг гэх эрхмийг Орхон аймгийн АН-ын даргад дэмжиж буйгаа" илэрхийлсэн гэх яриа тус нам дотор гарчээ. Энэ нь З.Энхболд ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр бэлдэж байгаатай холбоотой гэх яриа ч гарсан байна. Гэтэл АН-ын Дотоод сонгуулийн хороо нь Орхон аймгийн АН-ын даргад нэр дэвшсэн н.Ганболдыг "сумаа сонгуульд ялагдуулсан" гэх үндэслэлээр хасаж, 2020 оны орон нутгийн сонгуульд намаа ялагдуулсан н.Батхуяг гэх эрхмийг бүртгэж, Орхон аймгийн АН-ын даргаар тодруулжээ.