Д.Ганбат: Хөдөө орон нутагт айраг уугаад машин, мотоцикл жолоодоод байж болохгүй. Шаардлагатай бол морио унаад яв /ВИДЕО/

Д.Ганбат: Хөдөө орон нутагт айраг уугаад машин, мотоцикл жолоодоод байж болохгүй. Шаардлагатай бол морио унаад яв /ВИДЕО/

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2023.10.31/ хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Малчин иргэн айраг, архи ууж болно. Уусан үедээ мотоцикл унаж болно гэсэн зүйл байж болохгүй. Тийм л шаардлагатай бол морио, үхэр тэргээ унаад явах хэрэгтэй. Тэдэнд сонголт бий. Үүнийг нэг мөр шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Хөдөө бол болох юм шиг яриад байж болохгүй" гэлээ.

ВИДЕО: