Хотын төвөөр машинтай зорчиход 27.500 төгрөг төлдөг болгох Хотын дарга Х.Нямбаатарын хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ

Хотын төвөөр машинтай зорчиход 27.500 төгрөг төлдөг болгох Хотын дарга Х.Нямбаатарын хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга Х.Нямбаатар УИХ-д өргөн барьсан. 

Тэгвэл яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна хэмээн өмнө нь мэдээлж байв. Мөн тус хуульд нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 35 хувьд хамаарах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлтийг албадан гүйцэтгэнэ гэж заасан байгаа билээ. 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө