С.Бямбацогт: МИАТ компаний ганцхан онгоцоор есөн аймагт нислэг үйлддэг тул зарим аймаг руу шууд нислэг үйлдэх боломжгүй /LIVE/

С.Бямбацогт: МИАТ компаний ганцхан онгоцоор есөн аймагт нислэг үйлддэг тул зарим аймаг руу шууд нислэг үйлдэх боломжгүй /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт орон нутаг дахь нислэгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "МИАТ компани 2009 оноос эхлэн орон нутгийн нислэг үйлдэж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт есөн аймаг руу нийслэг үйлдэж байгаа. Билетийн үнэ хоёр дахин буурсан. Хамгийн дээд тал нь Хөвсгөл аймаг руу явах зардал гурав дахин багассан байна. Мөн Говь-Алтай, Дорнод, Өмнөговь зэрэг аймгууд руу суудал дүүргэлт багатай байгаа учир алдалгүй нисэхийн тулд тодорхой арга хэмжээ авахад анхаарч байна. Тосонцэнгэл рүү шууд нислэг үйлдэх боломжгүй байгаа. Учир нь МИАТ ганцхан онгоцтой. Түүгээрээ есөн аймаг руу нислэг үйлдэж байгаа учир шууд нислэг үйлдэх боломжгүй байна" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө