Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг сайд Увсдаа нэр дэвшмээр байгаа бол очоод өрсөлд. Битгий хүн доромжлоод, гүтгээд бай /LIVE/

Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг сайд Увсдаа нэр дэвшмээр байгаа бол очоод өрсөлд. Битгий хүн доромжлоод, гүтгээд бай /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тогтворжуулалтын сангийн тухай асуултад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өглөө.

Тэрбээр, "Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаагаар тогтворжуулалтын санг Б.Жавхлан сайд бид хоёр зохицуулаад, зарцуулаад дуусч байгаа юм шиг юм ярьж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсан. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. Хэрвээ би буруу санаагүй бол 2012-2014 оны хооронд Н.Алтанхуяг ерөнхий сайд байсан. Тогтворжуулалтын санг адилхан хуулийн дагуу зарцуулж л байсан. Гэтэл одоо бусад руу дайрч, доромжилдог зүйл хэрээс хэтрээд хоёр үгнийх нь нэг нь Ч.Хүрэлбаатар болчхоод байна. Үнэхээр Увсад өрсөлдөх гэж байгаа бол Н.Алтанхуяг аа! очоод өрсөлд. Битгий хүн доромжлоод, гүтгээд бай" гэлээ.

ҮЗЭХ: