Ж.Сүхбаатар: "Хотын төвөөр машинтай зорчиход 27.500 төгрөг төлдөг болгох" хууль нь олонход таалагдах албагүй

Ж.Сүхбаатар: "Хотын төвөөр машинтай зорчиход 27.500 төгрөг төлдөг болгох" хууль нь олонход таалагдах албагүй

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга Х.Нямбаатар УИХ-д өргөн барьсан. 

Тэгвэл яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна хэмээн өмнө нь мэдээлж байв. Мөн тус хуульд нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 35 хувьд хамаарах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлтийг албадан гүйцэтгэнэ гэж заасан байгаа билээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Энэ хууль гарангуутаа шууд хэрэгжих гэж байгаа юм биш. 2025 онд маш хүнд байдалд орж, гарах гарцгүй болох үед энэ хууль магадгүй амилна. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлсэн Лондон хотын туршлагыг аваад үзвэл иргэдийнх нь 60-70 хувь нь эсэргүүцсэн. Тэр бүү хэл иргэд жагсаж, Хотын захиргаагаа шүүхэд өгч байсан. Гэхдээ энэ бүхнийг даван туулсны дараа зөв зүйтэй байсан гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна. Монголын түгжрэлийн нөхцөл байдал үүнээс хүнд болчихсон. Энэ бол олонход зориулж боловсруулдаг, таалагддаг хууль биш. Гарцаагүй олон улсын туршлагад үндэслэж эдийн засгийн механизмаар нь шийдэх гээд байгаа учраас иргэд дургүйцэж байгаа юм. Хүний эрх зөрчинө гэж шүүмжилж байгаа ч нийслэлд амьдарч буй 1.6 сая хүнд зориулж хийж буй том шийдэл юм. 

2024, 2025 онд олон нүхэн гарц, зам ашиглалтад орно. Гэхдээ энэ бол ачааллыг түр зуур бууруулах арга. Жилийн дараа гэхэд ач холбогдлоо алдана. Өнөөдөр үүнийг үгүйсгэж, зогсоож болно. Гэхдээ 2025 онд хэн ч байсан хийнэ" гэлээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө