Хотын дарга Х.Нямбаатар өргөн барьсан түгжрэлийг бууруулах хуулийг байнгын хороо дэмжлээ

Хотын дарга Х.Нямбаатар өргөн барьсан түгжрэлийг бууруулах хуулийг байнгын хороо дэмжлээ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга Х.Нямбаатар УИХ-д өргөн барьсан.

Тус хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна хэмээн өмнө нь мэдээлж байв. Мөн тус хуульд нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 35 хувьд хамаарах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлтийг албадан гүйцэтгэнэ гэж заасан юм.

Улмаар уг хуулийн төсөлийг өнөөдөр /2023.11.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Нийслэлийн хотын авто замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, орон сууцжуулах хуулийг хэлэлцэх /2023.11.02/ эсэхийг дэмжлээ.