Өнөөдрийн хуралдаанаар мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Өнөөдрийн хуралдаанаар мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Түүнчлэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд мэдээлэл хийх юм.