Х.Нямбаатар: Хотын төвд барилга барих зөвшөөрөл авсан 1500 орчим барилгын компанид өөр байршилд шинээр газар олгоно /LIVE/

Х.Нямбаатар: Хотын төвд барилга барих зөвшөөрөл авсан 1500 орчим барилгын компанид өөр байршилд шинээр газар олгоно /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан түгжрэлийг бууруулахын тулд "Төлбөртэй бүстэй болгох хууль"-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Нарны хороолол бараг 20 мянган оршин суугчтай. Өглөө болон орой байнгын түгжирдэг. Нарны хорооллын нэг байрны давхрын өндөр дунджаар 20 давхар байдаг. Бүсчлэлийн үнийн тарифийг тогтоож байгаатай адил барилгын өндөржилтийн хязгаарлалтыг тогтоох асуудалд төлөвлөж байгаа зүйл бий юу? 

Хотын дарга Х.Нямбаатар, “Барилгын бүсчлэл өндөржилтийг 20/40-ийн харьцаатай байхаар илүү тодотгон зохицуулж байгаа. Энэ хэрвээ батлагдвал тодорхой бүсэд тогтсон өндрийн барилга барих ёстой болох юм. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 төсөл бүрэн хангагдаагүй таван шалтгаан байдаг. Нэгдүгээрт хууль эрх зүйн орчин бүрдээгүй, хууль тогтоомжуудын өөр хоорондоо уялдаагүй байдлаас шалтгаалсан. Хоёрдугаарт нийслэлийн бүтэц, төлөвлөлт, инженерийн барилга байгууламжийн чиг үүрэгтэй барилгуудын өөр хоорондын ажлын уялдаагүй, чиг үүргийн холбоосгүй байдлаас болсон. Харин бид ирэх 12 дугаар сард 20/40 гэсэн шинэ төлөвлөгөө оруулж ирнэ. Энд түрүүний ярьсанчлан бүсчлэл өндөржилттэй холбоотой нарийвчилсан хууль, хязгаарлалт орж ирнэ.

Түүнчлэн энэ удаагийн хуульд өргөн баригдаж буй бас нэг заалт нь Их тойруугийн бүсчлэлд нэмж 1500 өндөр барилга барих гэж байна. Үүнийг хэрвээ баривал их тойрууд бөгс эргэх зайгүй болно. Тийм учраас энэ бүсэд барилгын зөвшөөрөл авсан компаниудад өөр газарт барилгын газар олгоно" гэлээ.

ҮЗЭХ: