"2025 он гэхэд Дэнжийн мянгын айл өрхүүдийг газаар халаадаг болно" гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв

"2025 он гэхэд Дэнжийн мянгын айл өрхүүдийг газаар халаадаг болно" гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан түгжрэлийг бууруулахын тулд "Төлбөртэй бүстэй болгох хууль"-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, "Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг бол бүх салбарынхны асар их тооцоо судалгаанд тулгуурлаж хийдэг зүйл. Харамсалтай нь хотын ерөнхий төлөвлөгөө хуульчлагдаж, мөрдөгдөж чаддаггүй. Хотын үе үеийн дарга нар ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллаж чадаагүйгээс Улаанбаатар хотын эмх замбараагүй байдал бий болсон. Цаашдаа ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллах, хэрвээ зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцдог байх вэ? Мөн гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг ярьж байна. Гэхдээ Улаанбаатар хотын хүн амын хамгийн чухал хэсэг бол дэд бүтэц. Инженерийн хүрэлцээ хангамж, дулааны хүрэлцээ хангамж одоо ямар байгаа, цашдаа ямар болох вэ? Ер нь дөнгөн данган л хүйтний улирлыг давж байгаа шүү дээ. 

Энэ асултад Хотын дарга Х.Нямбаатар, "Бид цаашид гэр хорооллыг орон  сууцжуулах, дахин төлөвлөхдөө урьдын барьж ирсэн бодлогод зарчмын өөрчлөлт хийнэ. Сонгинохайрхан дүүргийн барилга угсралтын ажил хэдийнээ эхэлсэн. Ирэх жилийн найман сард эхний 800 айлын орон сууц ашиглалтаад орно. Ирэх жил Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлэх гэж байна. Дамбадаржаа болон Долоон буудал зэрэг байршлыг дахин төлөвлөхөд дулааны хангамжид асуудал гарахгүй, хангалттай гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдсэн. Хоёрдугаарт усан хангамжийн байгууллага хэсэгчилсэн ус хангамжийг Сэлбэ дэд төвийн хүрээнд шийдчихсэн байгаа. Мөн 2025 онд Дэнжийн мянгын айл өрхүүдийг газаар халаах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна" гэв.

ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө