Г.Тэмүүлэн: Төлбөртэй бүстэй болгохын тулд нэн тэргүүнд авто машины зогсоолтой болох хэрэгтэй /LIVE/

Г.Тэмүүлэн: Төлбөртэй бүстэй болгохын тулд нэн тэргүүнд авто машины зогсоолтой болох хэрэгтэй /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан түгжрэлийг бууруулахын тулд "Төлбөртэй бүстэй болгох хууль"-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Манай улсад төвлөрөл үүсгэж буй хамгийн том асуудал бол төлөвлөлтгүй бодлогогүй орон сууцжуулалтын асуудал. Хотын төв буюу А, Б бүсэд орон сууц барих, газар олгохыг хориглож болдоггүй юм уу? Мөн Автомашины зогсоолын асуудал маш хүнд байна. Машин зорчих ёстой замууд бүгд зогсоол байдлаар ашиглагдаж байгаа. Хоёр эгнээ зам байвал нэг эгнээг нь зогсоол болгодог. Иймд зам дагуу машин зогсохыг хориглоод зогсоолоо шийдэх хэрэгтэй.  

Түүнчлэн хотхон бүр хашаатай байдаг. Үүнийг больж болдоггүй юм уу.

Хотхоны хашааг нь тойрох гэсээр байгаад түгжрэлд орчихдог. Иймд нэвтэрх чадварыг дээшлүүлэх зорилгоор хашаажуулалтыг хотхон болгоны хооронд барихаа боливол яах вэ? Мөн түгжрэлийн хамгийн том шалтгаан нь уулзварууд болчхоод байгаа юм. Уулзварыг нүхэн болон гүүрэн гарцаар шийдэх асуудлыг ирэх ондоо багтаад шийдчихвэл үндсэн төв замууд саадгүй болох юм биш үү? Төлбөртэй бүстэй болгох нь зөв байх Гэхдээ ахиад бүсчлэлээ томруулах боломж бололцоо байхгүй юу?" гэв.

Хотын дарга Х.Нямбаатар, " Энэ хууль хоёр үндсэн зорилго агуулж байгаа. Нэгдүгээрт гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах. Мөн дахин нэг дэвшүүлж буй зорилго бол хэт их нягтаршилтай Их тойруу, бага тойруу дотор барилга барих явдлыг хязгаарлах, засгийн газрын журмаар шийдэх зохицуулалт орж ирж байна. Энэ хуулиар Улаанбаатар хотын газар олголтыг зогсоосон. Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар 0.7 га, 0.4 га газрыг цаашид олгохгүй. Зогсоол нэмээд түгжрэл шийдэгдээгүй нэг жишээ бол БНХАУ" гэлээ.

ҮЗЭХ: