О.Цогтгэрэл: Иргэний хашаа, байшинг трактороор дайрах гээд байгааг ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Иргэний хашаа, байшинг трактороор дайрах гээд байгааг ойлгохгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан түгжрэлийг бууруулахын тулд "Төлбөртэй бүстэй болгох хууль"-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ. Тэрбээр " Асуудал дагуулсан хуулийг яаралтай горимоор оруулж ирлээ. Улстөрчид хотын удирдахаар ямар болдгийн жишээ нь манай Улаанбаатар юм. Өнгөрсөн хугацааны бүх буруугаа иргэдээ хайж хармаатай нь ярьж байна. Захиргааны аргаа шийдчихье гэдэг арга хэрэгсэл байна. Зорилго нь зөв ч шийдэл нь асуудалтай байна. Энэ хуулийг дагаад 23 хууль дагалдуулсан байна. Газар чөлөөлөлт гэсэн чинь тухайн бүс нутгийн тухайн бүс нутгийн 65 хувь дэмжвэл трактор ороод буулгаад хаях нь. Энэ Үндсэн хуультай нийцэж байгаа юм уу. Иргэний өмчлөх эрхтэй газар, хашаа, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлчих нь. 

Бас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль орж ирж. Саяны ногоон автобус мэтийн зүйлийг шууд худалдан авалтаар хийх нь. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл байж болно, хотын асуудал урсаад явдаг л ажил. Төлбөртэй бүсийн 27 мянга гэдэг тооцоог яаж гаргасан юм. Жилд хэчнээн мөнгө төвлөрөх юм. Төрийн далайлтаар хаана, бооно л гэх. Иргэний өмч хөрөнгийг шууд трактороор түрээд нураах юм уу. Хувийн өмчөө Үндсэн хуулиар хамгаална  гэсэн нь хаачив?. Та чинь ямаа гэхээр тэмээ гэдэг шиг Содон хорооллыг яриад байх юм. Төрийн дэмжлэггүйгээр дахин төлөвлөлтөд орохгүйгээр бизнесийн зарчмаар явсан хамгийн сайн төсөл. Харин та Содон хороолол руу зам тавина гээд зураг төсөлд орсон айлуудын гэр, хашааг трактороор дайрна гээд байгааг би ойлгохгүй байна" гэсэн юм. 

Харин Хотын дарга Х.Нямбаатар "Таны барьсан Содон орон сууцны хорооллынхон ганцхан газраар автомашинтайгаа гарах гээд түгжирч байна. Хоёр гарцтай болгох гээд 6 эгнээ зам тавих болж, ажил эхлүүлтэл 9 айл 19 тэрбум төгрөг нэхээд ажил гацаачихаад сууж байгаа. Төслөө сайн уншаарай. Дулааны шугам задарсан тохиолдолд тендер зарлах уу гэдэг харилцааг л зохицуулж байгаа" гэлээ.

ҮЗЭХ: