ВИДЕО: "Д.Амарбаясгалангийн зараалаар Т.Доржханд улс төрийн акц хийж явдаг" гээд Хотын дарга Х.Нямбаатар хэлчхэв үү

ВИДЕО: "Д.Амарбаясгалангийн зараалаар Т.Доржханд улс төрийн акц хийж явдаг" гээд Хотын дарга Х.Нямбаатар хэлчхэв үү

Өнөөдөр /2023.11.03/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан бөгөөд тэрбээр, "Нэг иргэн жилд дунджаар 717 цагийг түгжрэлд зарцуулдаг тул "Төлбөртэй бүстэй болгох хууль"-ийн төслийг хэлэлцэх шаардлагатай" гэж мэдэгдсэн юм. 

Харин хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, Хотын дарга Х.Нямбаатар нар маргалдсан. Тодруулбал, Т.Доржханд "УИХ-ын гишүүдэд хүндэтгэлтэй хандах"-ыг Х.Нямбаатарт сануулсан юм. Гэтэл Х.Нямбаатар, "хууль санаачлагчийн илтгэлийг таны дотнын найз, ЗГХЭГ-ын дарга танилцуулсан гэдгийг хэлье. Танаар чиглүүлж заалгахгүй. Хэний зараалаар ямар улс төрийн акц хийж явсныг чинь мэднэ" хэмээн тэд маргалдсан юм. 

Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар энэ бүх үг, хэрүүлийн ард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг хэлсэн байж магадгүй байна. Учир нь Т.Доржханд, Д.Амарбаясгалан нар дотно нөхөрлөдөг, улмаар МАН-ын нөлөө бүхий хүний захиалгаар "Ногоон автобус" хуучин гэх мэдээллийг ХҮН-ын төлөөлөл хийсэн гэдэг. Харин энэ бүх асуудлаас болж Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорсон бол, Х.Нямбаатар Хууль зүйн сайдаасаа бууж, Хотын дарга болоод байгаа юм.